Хөтөлбөрийн үндэслэл: Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын Doc 10147 “Guidance on a Competency based Approach to Dangerous Goods Training and Assessment”, IATA –ын “Dangerous goods training guidance”, ИНД-92 “Аюултай бараа тээвэрлэх”-ын Е бүлэг 92.201 (4) “Үйл ажиллагаа эрхлэгчээс бусад, зорчигч, эсхүл ачааг агаараар тээвэрлэх, эсхүл бэлтгэх ажиллагаанд оролцдог байгууллага болон этгээдийн аюултай барааны сургалтад тавих зохицуулалтын шаардлага”-д нийцүүлэн тус сургалтын хөтөлбөрийг боловсруулсан.
Хөтөлбөрийн зорилго: Зорчигч болон нисэх багийн гишүүдийн тээш, ачаанд аюулгүй үзлэг хийх аюулгүй байдлын ажилтнуудыг IАТА Аюултай барааны дүрмийн дагуу зайлшгүй мэдэх шаардлагатай сэдвүүдийн дагуу онолын мэдлэг олгож, аюултай барааг зөв таних, аюултай барааны хязгаарлалт, аюултай барааг нуугдмал хэлбэрээр агаарын хөлөгт ачигдахаас урьдчилан сэргийлэх болон аюултай бараатай холбоотой осол зөрчлийн үед арга хэмжээ авах тухай мэдлэг олгоход оршино.