Хөтөлбөрийн нэр: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт
Хөтөлбөрийн үндэслэл: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17.4 дэх хэсэг “Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж, нийт ажилтныг хамруулан, шалгалт авч байна”, 18.2.2. дэх хэсэг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байх, хуульд тусгайлан заасан бол шалгалт өгсөн, аюулгүй ажиллагааны зааварчилгаа авсан байх” гэсэн хэсгийг тус тус үндэслэн энэхүү сургалтын хөтөлбөрийг боловсруулсан.
Хөтөлбөрийн зорилго: Иргэний нисэхийн салбарын нийт ажилчдад аюулгүй ажиллах, ажлын байрны сөрөг хүчин зүйлсээс эрүүл мэндээ хамгаалахад зайлшгүй шаардлагатай ХАБЭА-н суурь болон хууль эрх зүйн ойлголтыг өгөхөд энэхүү сургалтын зорилго чиглэгдэнэ.
Хөтөлбөрийн зорилт: Суралцагчдад дараах мэдлэг, чадваруудыг эзэмшүүлнэ. Үүнд:
Хүрэх үр дүн:
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчин, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, осол, мэргэжлийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах чадвар, мэдлэг, хандлагатай болгоход чиглэнэ.