ИНҮТ
Номын сан
Тэмцлийн Шуурган Дунд /2-р дэвтэр/

Иргэний дайн дууслаа. Ямар ч л байсан дууслаа гэж үзэж байв.
Михиал Васильевич сахлаа хусав. Блюхерт хоёр сар хагасын амралт
өглөө. Дараа нь Василий Константиновичийг Алс дорнодын бүгд
найрамдах улсын Ардын хувьсгалт армийн ерөнхий командлагч,
цэргийн сайдаар томилжээ. Блюхер Алс дорнодод цагаан гвардичуудыг
бүрэн бут цохиж, Владивостокоос япончуудыг хөөн зайлуулах ажээ.
Николай Куйбышев Есдүгээр дивизтэйгээ Гүржид Зөвлөлт засаг
тогтоохоор явжээ. Кура голын дээрх Пойлинскийн гүүрийг дайран
эзлэх, Сурамскийн даваа болон Батумыг чөлөөлөхийн төлөө
тулалдаанд гавьяа байгуулсан учир түүнийг Улаан тугийн гурав дахь
одонгоор шагнажээ. Уборевичийг Чонгар, Перекоп руу дайрахаас бүр
өмнө аравдугаар сард Өмнөд Буга болон Днестрийн хооронд
Петлюрийн дөчин мянган хүнтэй армиа шахаж байсан Украины
Баруун эрэг рүү явуулжээ.