ИНҮТ
Номын сан
Уулын салхи

... За ингээд генерал тэр хоёр ярилцаж эхэлдэг байна. Өвгөн ч нэлээд ам халжээ (таваг тариа, идээ будааг бол хэдийн тавьсан хэрэг. Түүгээр ч барахгүй мань өвгөн нэг галуун хүзүүт нэрмэл гаргаж хариуд нь генерал бас хувиа гаргаж өгсөн юм).
— Юндунов чи одоо энэ жил хэд хүрч байна вэ?
— За байз би чинь манжийн бадаргуулт төрийн 20-р он, хөх морин жил төрсөн... Тэхлээр чинь байз, энэ жил яг зуугийн хагас нас сүүдэр зооглох нь дээ.
— Тавин насны ойгоо хэзээ хийх вэ?
— Манай энд ч наян тавны найр л гэж хууччуул ярихаас тавин насных гэж нэг их арвитай юм дуулддаггүй юм даа. Аа харин та хэд хүрч байна.
— Би 1891 онд төрсөн. Энэ жил 53-тай өөрөөс чинь гурав ах юм
даа.
— Тэгнээ тэр. Петя чи намайг Бооржийн (Борзя) өртөөн дээр дайралдахдаа зодчихоод байдаг байсан юм. Хоёр ах хүн чинь аргагүй шүү дээ. Тэхэд чинь би дөнгөж 15-тай шалчгар хүү байлаа. Тэхэд чи бараг цэрэгт мордох шахсан хүн байж шүү дээ.