ИНҮТ
Номын сан
Үнэнч зүрх

Энэ ном салхинаа намирах улаан бүч шигээ жавхлан төгс багачууд та нарын өнөөдрийн аз жаргалтай амьдралын төлөө амь насаа үл хайрлан тэмцэж баатарлаг гавьяа байгуулсан эх оронч хөвгүүдийн тухай ярина. Энэ номын баатрууд «...Үүл нүүж цахилгаан бадарсан талбарт үер бууж сүрийг үзүүлсэн газар хэзээнээс алдартай дархан хилийн овоо, хэн ч халдашгүй монголын нутаг...»-аа өмгөөлөн хамгаалахын төлөө ширмэн бөмбөг дор, аянгын суман дунд пулемётын амыг цээжээрээ таглан явж хойч үе та бидэндээ үлгэрлэн дуурайх баатарлаг зам мөр үлдээсэн юм. Эх орон ард түмэндээ хайрлагдсан энэ алдарт баатруудын тухай сэдэв тус бүр хэчнээн том зохиол туурвих зохиолчдоо хүлээж байгаа юм. Гэвч Д. Содномдоржийн энэхүү ном бол БНМАУ-ын 10 гаруй
баатруудын онцлог ялалт баатарлаг үйлсийг яруу найргийн олон хэлбэрээр гаргасанд оршино. Манай нам засгаас ахмад үеийнхний хувьсгалт баатарлаг
хөдөлмөрч уламжлалаар залуу үеийг хүмүүжүүлэх тухай асуудлыг онцгой анхаарч буйн үрээр манай өсвөрийн үеийнхэн ч цэвэр ариунаар өсөн бойжиж байна. Үүний өмнө «Навсайдамба түүний нөхөд» хэмээх номтой учран золгосноо та нар санаж буй биз ээ. Тэрхүү ном хувьсгалт засаг төрийг эсэргүүцсэн харгис хүчний эсрэг манай хүүхдүүд хэрхэн тэмцэж байсныг гаргасан бол энэ номд тусгаар тогтносон эх орноо хамгаалсан эрэлхэг баатруудыг үзүүлнэ.