ИНҮТ
Номын сан
Тархинд хийсэн аян

Хотод мянган хороолол бий
Хороолол болгонд сан бий.
Сан болгонд зуун салаа
Садарч шуугьсан нуур бий.
Тодруулж хэлбэл Ганга хотод
Тоолж гаргавал буман нуур
Толин цэнхэр тэнгэрийн доор
Торлог чулуун хашлаганд бий.
Гүн галуутай хувилж олшир оо юу,
Гүнж˗Лусгуай хурайлж хайрлаа юу,
Гүүхэн гүехэн буман нуурын
Гүн учир юунд бил ээ сэн?
Энийг хариулахаас амархан юм
Эрээн хорвоод үгүй гэлтэй л.
Эрхэм лусын дагинын тухай
Энд дурдахын хэрэггүй гэлтэй л.
Идэх хоол өмсөх хувцас
Их бага өрөө байшин
Ийм тиймтэй суух гэдэг
Ид шидийн хэрэг бус аа.
Гэр хотод ус хэмээгч нь
Тэр бүгдтэй адилхан байлаа л.
Уух угаах төдийхөн биш
Унтах хэвтэх орон нь байлаа