ИНҮТ
Номын сан
Байлдах дургүй өвөө

Наранд их халснаас түлэнхий сүүнийх шиг үнэр нь улам хурц болсон автомат буугаа би доош буулгаад халиурсан өвсөн дээр өвдөглөн өндийж суулаа. Хөлөрсөн хүрэл хүрэн цээжээ цахилдгийн бутны цаанаас ил гарган цогнойн суугаа намайг нөгөө «дайсан» маань бас л тоож харсангүй. Өвдөг тохойгоо шалбартал өчнөөн холуур тойрч нуугдан мөлхсөөр байлдахаар ирсэн намайг тэр бээр үл тоомсорлон суугаад нь «дайсандаа» гомдмоор. Үе үе хүндээр амьсгалахад нь мөнгөлөг соёо сахал нь чичгэнэн байлаа. Түүний өмнө гуулин данх, бөөр нь дээрээ улаан цэцгэн хээтэй шаазан хоёроос өөр зүйл үл үзэгдэнэ. Миний урам хугарав. Өвс халиурсан нугын дээгүүр цэнхэртэх зэрэглээ усны урсгал мэт мяралзана. Царцаа, голионы дуу найрсан нийдээд тасралтгүй царгин жингэнэнэ.
— Дайн байлдаан гэдэг чинь ер олхиотой юм биш дурлах хэрэггүй
гэв.
— Үнэнээсээ байлдах гээгүй л дээ... Зүгээр л...
— Тэглээ ч гэсэн..