ИНҮТ
ОХУ-ын нисэх буудлуудад вакцинд хамрагдсан зорчигчдод зориулсан гарц нээх санал тавьжээ
Цар тахлын шуурхай мэдээ
2 долоо хоногн өмнө
ОХУ-ын нисэх буудлуудад вакцинд хамрагдсан зорчигчдод зориулсан гарц нээх санал тавьжээ

ОХУ-ын Тээврийн яамнаас нисэх буудлуудад вакцинд хамрагдсан зорчигчдод зориулсан тусгай гарц бүхий хонгил гаргах боломж байгаа эсэхийг судлах санал тавьсан байна. 

Анх дээрхтэй ижил саналыг Арабын Нэгдсэн Эмират улсаас ОХУ-д тавьж байжээ. 

Зарим нисэх буудлаас тийм хонгил гаргахад төсвийн төлөвлөлт, дэд бүтцийн асуудал үүснэ гэж үзсэн байна. Внуково нисэх буудлын зүгээс спорт сонирхогч дэмжигчид, хүүхдүүд болон ээлжийн багуудад зориулсан тийм хонгил бүхий гарц гаргаж байсан туршлага байгаа ч төсөв төлөвлөлтийн асуудал үүснэ гэжээ. Тус нисэх буудлаас вакцинд хамрагдсан зорчигдод зориулж бүртгэлийн болон хяналтын тусгай цэгүүд гаргах боломжтой гэсэн байна.

Домодедово нисэх буудлаас нислэгийн өмнөх болон хяналтын журмыг оновчтой болгохын тулд вакцинжуулсан зорчигчдын мэдээллийг ашиглах олон улсын нэгдсэн аргачлал байхгүй гэж мэдээлжээ.

Пулково нисэх буудалд коронавирусний вакцинд хамрагдсан зорчигчдыг явуулах тусгай гарц гаргах боломжийг судлахад бэлэн байгаагаа хэлсэн байна.

Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар