ИНҮТ
Зөвхөн эмч, мэргэжилтнүүд биш ЭМЯ-ныхан ч өнөөдөр алхаж ажилдаа ирсэн гэв
Цар тахлын шуурхай мэдээ
2 долоо хоногн өмнө
Зөвхөн эмч, мэргэжилтнүүд биш ЭМЯ-ныхан ч өнөөдөр алхаж ажилдаа ирсэн гэв

Хатуу хөл хориог өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 8-ныг хүртэл сунгасан. Ингэснээр нийслэлийн замын хөдөлгөөнд хатуу зохицуулалт оруулж буй юм. Уг зохицуулалтад эмч, мэргэжилтнүүд зөвхөн ажилдаа очих, харих болон эмнэлгийн тусламж үзүүлэх үед хувийн авто машинаараа цаг харгалзахгүй явна гэж заасан нь эмч, мэргэжилтнүүдийн бухимдлыг төрүүлж байгаа аж. 

Энэ талаар ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр, “Хатуу хөл хорионы үеэр эрүүл мэндийн салбарынхныг хувийн автомашинаар нь замын хөдөлгөөнд оролцуулах саналаа УОК-т хүргүүлсэн. Гэвч шийдвэр нэлээд хязгаартай гарсанд эмч, мэргэжилтнүүдээсээ хүлцэл өчиж, тэвчээртэй байхыг хүсье. Бид эрүүл мэндийн салбарынхныг хувийн машинаараа хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийх талаар саналаа өгсөн.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга болон манай яамны ажилтнуудад ч автомашины зөвшөөрөл гараагүй. Эрүүл мэндийн сайд хүртэл замын хөдөлгөөнд цагийн хуваариар оролцож байгаа. Тиймээс хөдөлгөөнийг хязгаарлах бодлого барьж буй УОК-ын шийдвэрийг хүндэтгэж, зохицуулалт хийх хүртэл түр хүлээх болж байна шүү” гэж сануулав.  

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар