ИНҮТ
Хүн нас барсны дараа АНУ-д Johnson & Johnson-ы вакцины хэрэглээг зогсоожээ
Цар тахлын шуурхай мэдээ
1 сарын өмнө
Хүн нас барсны дараа АНУ-д Johnson & Johnson-ы вакцины хэрэглээг зогсоожээ

АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх үндэсний төв болон Хүнс, эмийн удирдах газраас Johnson & Johnson компанийн вакцины хэрэглээг нэн даруй зогсоохыг шаарджээ.  Учир нь вакцин хийлгэсэн зургаан хүнд гаж нөлөө илэрсэн байна. Тэдгээр дунд цусны бүлэгнэл үүссэн тохиолдол ч байгаа аж. Дээрх шинж тэмдэг вакцин хийлгэснээс хоёр долоо хоногийн дараа илэрчээ.

Вакцин хийлгэсэн зургаан хүн бүгд 18-48 насны эмэгтэйчүүд аж. Тэдний нэг нь нас барж, нэг нь хүнд байдалтай эмнэлэгт хүргэгдсэн байна.

Johnson & Johnson компанийн Жансен вакцин нь дэлхий дахинд хэрэглэж буй ихэнх вакцинаас ялгаатай нь хоёр тунгаар бус нэг удаагийн тунгаар хийдэг юм. Үүнээс гадна тээвэрлэх, хадгалах үйл явц илүү хялбар аж.

Өнөөдрийг хүртэл АНУ-д 7 сая шахам хүн энэ вакциныг хийлгэсэн гэж Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх үндэсний төвөөс мэдээллээ. Вакцинжуулалтын бүх төвд энэхүү вакцины хэрэглээг нэн даруй зогсоохоор болсон бөгөөд засгийн газрын мэргэжилтнүүд гаж нөлөөний шалтгааныг судлахаар болжээ.

Энэ оны эхээр Балтимор дахь үйлдвэрийн ажилчид нь санамсаргүйгээр вакцины найрлагыг өөрчилсний дараа тус компани 13-15 сая тун вакцин хаяхаас өөр аргагүйд хүрсэн юм. Вакцинтай холбоотой эдгээр асуудлууд нь тус компанид болон Жо Байдены засаг захиргааны вакцинжуулалтын төлөвлөгөөнд хүнд цохилт болж байна.

Johnson & Johnson компани вакцин болон вакцинд хамрагдсан зарим хүмүүст илэрсэн өвчний шинж тэмдэг хоёрын хооронд холбоо хамаарал байхгүй гэдгийг онцолж, эм бэлдмэлийн зохицуулагч байгууллагуудтай хамтран ажиллахаар болсноо хэлжээ.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар