2021-04-15 Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн тархалтын талаар мэдээлж байгааг дамжуулан хүргэж байна.

Сүүлийн 24 цагт 10666 хүнд шинжилгээ хийхэд 742 хүнд коронавирус илэрч, хоёр хүн нас барлаа. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд ковид-19-ийн халдвар авсан хүний тоо 18565, нас барсан хүний тоо 31 боллоо. Сүүлийн 24 цагт бүртгэгдсэн халдвар Улаанбаатарт 654, орон нутагт 88 нь байна.  Мөн сүүлийн 24 цагт 385 хүн эдгэрч, эдгэрсэн нийт хүний тоо 10638 боллоо. 

03.18-нд гадаадаас ирсэн 69 настай эмэгтэйн онош мөн сарын 28-нд батлагдаж, Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад ковид-19 халдварын хүнд хэлбэрээр нас баржээ. Мөн 72 настай эрэгтэйн онош нь 03.18-нд батлагдаж ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байжээ. Түүнээс гадна бусад шалтгаант нас баралт нэг бүртгэгдсэн ба СБД-ийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан, бөөрний архаг дутагдалтай хүн нас баржээ.

Өнөөдрийн байдлаар 2978 хүн хэвтэн эмчлүүлж байгаа ба биеийн байдал хөнгөн 2071, хүндэвтэр 689,  хүнд 175, маш хүнд 45 хүн байна.